Нийгэмд стандарт хэвшүүлэх сангаас “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” Орхон аймгийн татварын хэлтэсээс “Топ-40 татвар төлөгч байгууллага” Орхон аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрэмжит шагнал 2011онд Орхон аймгийн татварын хэлтэсээс “Топ-10 татвар төлөгч байгууллага”-аар тус тус шалгарч байсан. 2012 онд шинээр ажлын байр бий болгон дэлхийн шилдэг тоног төхөөрөмжөөр ханган тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буйг үнэлэн Орхон аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Бизнесийн эрхэмсэг оршихуй” өргөмжлөлөөр шагнагдсан. 2013 онд “ҮНДЭСНИЙ БИЗНЕС ХӨГЖЛИЙН НЭГДЭЛ” ТББ-аас хийгдсэн Уул уурхай, эрчим хүчний салбарын 838 байгууллагын түвшинг тогтоох судалгаанд манай байгууллага SILVER ангилалын MAXIMUM зэрэглэлд багтсан. 2015 онд Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Тэргүүн-Оюу” нийгэмлэгээс “Итгэл хүлээсэн хамт олон” өргөмжлөл цом авсан.